Search This Blog

Theme images by fpm. Powered by Blogger.

Pages

Thursday, December 7, 2017

УР ЧАДВАРЫН УРАЛДААН”






Хан-Уул 34 дүгээр сургуулийн багш нарын дунд зохиогддог  “УР ЧАДВАРЫН УРАЛДААН”  нь багш нарын багшлах ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч арга туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус уралдаанд 7 судлагдахууны 40 гаруй багш өөрсдийн мэргэжлийн ур чадвар, арга зүйгээ сорин өрсөлдсөнөөс

 I байрыг О.Баярцэцэг /нийгмийн ухааны судлагдахууны ЗАН/

 II байрыг Ж. Энхтуяа / байгалийн ухааны судлагдахууны ЗАН/

 III байрыг Г. Даваанасан / монгол хэлний судлагдахууны ЗАН/ багш эзлэн дүүргийн

ур чадварын уралдаанд оролцох боллоо.

Уралдааны явцад давхардсан тоогоор зуу гаруй багш хичээлийн ажиглалт хийн, хичээл тус бүрийн хэлэлцүүлэгт оролцсон ба нийт судлагдахууны багийн дүнгээр

I байр: Нийгмийн ухааны судлагдахуун ЗАН

II байр: Монгол хэлний судлагдахууны ЗАН

III байр: Гоо зүйн судлагдахууны ЗАН  эзлэв.







No comments:
Write comments

Хэрэглэгч таны бичсэн сэтгэгдэлд би хариу өгөх болно .
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН талаар зөвлөмж тань чухал шүү !