Search This Blog

Theme images by fpm. Powered by Blogger.

Pages

Tuesday, December 12, 2017

СТЕМ сургалт явуулсан тайлан


ХУД-ийн 34-р сургуулийн 1Г ангийн

СТЕМ сургалт явуулсан тайлан

1Г ангийн нийт 39 сурагчид СТЕМ сургалтыг 1, 2-р улиралд явууллаа.

Энэхүү сургалтын хүрээнд 1-р ангийн сурагчид зургаан загвар судлахаас зургааг буюу бүх загварыг судалж дуусгалаа. Сургалтын хэрэглэглэхүүний хүртээмжид тохируулан нэг хэрэглэгдэхүүнд 2 сурагч оногдохоор тооцон нийт сурагчдыг 4 багт хуваан нэг хичээлийг 4 удаа зохион байгуулж байлаа. Энэ нь багшаас цаг хугацаа шаардсан хүндрэлтэй тал байсан боловч нөгөө талаасаа нэг хичээлийг сайжруулан заах, дахин дахин заах явцдаа арга зүйгээ сайжруулах давуу тал боломж байлаа.

Энэ хичээлийн давуу тал нь нэг загварыг судлах замаар:

·         Монгол хэлний хичээлтэй холбогдуулан тухайн загварыг хийхээс өмнө тухайн загварын нэрийг оролцуулан өгүүлбэр зохиолгох бас тухайн үгэнд орсон үсгүүдээс үзсэн үсгүүдээ нэрлүүлэх, бас гийгүүлэгч эгшиг үсгийг ялгуулах, үгийн утгыг ярилцах гэх зэргээр сургалт явагдлаа.

·         Математикийн хичээлтэй холбогдуулан тухайн загвар хичнээн ширхэг блок орж байгааг тоолуулах, мөн хэдэн төрлийн эд анги орж байгааг ялгуулах, тухайн загварын нэрэнд орсон гийгүүлэгч эгшиг үсгийн тоогоог олуулаад хооронд жиших зэргээр сургалт явагдлаа.

·         Хүн орчин хичээлтэй холбогдуулахдаа

Жишээ нь: Хайчны загварыг бүтээхдээ хайчтай хэрхэн ажиллах талаар ярилцсан.

·         Дүрслэх урлагийн хичээлтэй холбогдуулахдаа тухайн загварт орж байгаа эд ангиудын өнгийг ялгуулж мөн бүтээсэн бүтээлийг нь зуруулсан.

Сурагчдын хувьд эхний загварыг хийхэд дарааллын дагуу загвар угсрах тал дээр чадвар сул байлаа. Дараа дараагийн хичээлээс зааврыг ажиглах, дагаж угсарч гүйцэтгэх чадвар нь сайжирч байлаа.



Цаашид энэ хичээлийг үргэлжлүүлэн ур өгөөжтэй зохион байгуулахын тулд багшид сургалт явуулах хангалттай цаг гаргаж өгөх, нийт сурагчид нэг удаагийн хичээлд ашиглах хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах зэрэгт анхаарах шаардлагатай байна.

Тайлан бичсэн: Бага ангийн багш Р. Ганчимэг

No comments:
Write comments

Хэрэглэгч таны бичсэн сэтгэгдэлд би хариу өгөх болно .
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН талаар зөвлөмж тань чухал шүү !