Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахаар бодлогын хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг Нийслэл хот эхлүүллээ
- Бодлогын үнэлгээний ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Тунгаамал төв, Боловсролын хамтын ажиллагааны Нийгэмлэг, Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ-ууд 10-р сарын 31-ний өдөр нийслэл, дүүргийн удирдлага болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөлд өөрсдийн боловсруулсан бодлогын хөндлөнгийн үнэлгээ хийх аргачлал, дизайнаа танилцуулан, төрийн төлөөллийн санал зөвлөмжийг хүлээн авлаа.
2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийх, цаашид бодлого боловсруулах, хэрэгжилтийг сайжруулахад ашиглахаар тусгагдсан билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Банкны хооронд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр энэ оны 3-р сарын 27-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг зурсан бөгөөд энэ хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудад чиглэсэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх дэд төслүүдийг хамтран хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулаха
д хамтран ажиллаж байна.
Бодлогын хөндлөнгийн үнэлгээ нь иргэдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх нийгмийн эгэх хариуцлагын чухал арга механизм болдог. Дэлхийн Банкны зүгээс бодлогын үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах сургалт, зөвлөгөөг Швецарийн хөгжлийн агентлагтай хамтран санхүүжүүлдэг Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд эдгээр болон бусад ТББ-ууд, төрийн албан хаагчид, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлд үзүүлж ирсэн ба цаашид уг санаачилга, туршлагыг бусад салбарт түгээхийг зорин ажиллаж байна.
“Улаанбаатар хот хөгжлийн арвин их нөөц бололцоотойгоос гадна дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчин, төрийн үйлчилгээ болон ажлын байр бий болгох зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон сорилттой тулгарсаар байна. Өнөөдрийн уулзалтын үеэр бодлогын үнэлгээг бодит амьдрал дээр хэрхэн хийх арга аргачлал, үр дүнг нь төрийн үйлчилгээг сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад хэрхэн ашиглах зэрэг асуудлыг ярилцлаа.” – хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэв.
No comments:
Write comments