Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин, зөв дадал хэвшилтэй, сурах арга барил эзэмшсэн , “ ЗӨВ МОНГОЛ ХҮҮХДИЙГ ”-ийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино.
Суралцах арга барил эзэмшүүлэх зорилт.
Ø Амьдрах ухаан хичээлийн хүрээнд “Ангийн номын сан”-г хөгжүүлэн бүтээлчээр уншуулах арга зүйг нэвтрүүлэн, сурагчдын “Бүтээлийн Номын Сан”-тай болно.
Ø Сургууль, анги хамт олноороо “
ЗӨВ САЙХАН БИЧИГТЭН- УРАН ЯРУУ УНШИГЧ ” болно.
Ø Авьяас хөтөлбөрийн хүрээнд: сурагч бүрийн заяагдсан төрөлхийн болон олон талт боломжийг судлан багш бүр авьяасыг нээн хөгжүүлэх дугуйлан секц хичээллүүлнэ.
Ø Бага ангийн сурагчдын 70-90% ийг сонгон секц дугуйланд хамруулна.
Зөв дадал, хэвшил , зан чанартай “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэх зорилт
Ø Хүүхэд бүрийн ахиц амжилтын зорилго, төлөвлөлтийг сурагч эцэг эхтэй хамтран төлөвлөж, үйл явц үр дүнг тогтмол тайлагнана.
Ø Сурагч, эцэг эхийн сайн дурын бүлгэмүүдийг байгуулан онол арга зүйн зөвлөгөө туслалцаагаар ханган ажиллана.
Ø Сурагч бүрийг сургуулийн дотоод журмыг даган мөрдүүлж хэвшүүлнэ.
Ø Сурагч нэг бүрийг эрүүл аж төрөх энгийн дадал хэвшүүлнэ.
Ø Хүүхэд бүрийн эрүүл мэндийн карттай болгоно.
Хүүхдэд ээлтэй олон нийтийн оролцоот, нээлттэй сургууль байх зорилт.
Ø Хүүхдэд ээлтэй сургуулийн зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
Ø Сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах замаар багаар үр дүнтэй хамтран улирал бүр “Судалгаат хичээл”- ийг зохион хэрэгжүүлнэ.
Ø Гэр бүл эцэг эхчүүдэд сар бүр 1-2 удаа сурган хүмүүжүүлэх хичээл хичээл зохион хэвшинэ.
Ø Сурагчдын ахиц амжилтыг үнэлгээг “ДҮНГИЙН ХУУДАС ”-аар эцэг эх асран хамгаалагчид улирал бүрийн эцэст мэдээллийг хүргэн хэвшинэ.
Ø Улирал бүр сурагчдын асран хамгаалагчдаас “Сэтгэл ханамжийн судалгаа”-г авч эргэх холбоог сайжруулна.
Ø “Нээлттэй хаалганы тайлант өдөрлөг”-ийг жилд 2 удаа үр дүнтэй зохион явуулна.